Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

А.Сүхбат аварга наадамд зодоглоно

Б.Ану
2014 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан дархан аварга цолоор энгэрээ мялаагаад буй А.Сүхбат аварга энэ жил зодоглох ажээ. 

Тэрбээр дархан аварга цол авсны дараагаар "хөлс минь хатсан хойно энэхүү цолыг авч байна" гэж байсан.

Харин тэрбээр олон жил завсарласаны эцэст ийнхүү төрийн наадамд зодоглохоор болжээ. 

А.Сүхбат нь 2000, 2001, 2004 оны наадамд түрүүлж байсан уран барилдаантай аваргуудын нэг билээ. Дархан аварга А.Сүхбат Монгол бөхийг цэвэр, шударга болж чадахгүй байна гэсээр 2006 оны баяр наадамд зургаа давсныхаа дараа наадмын зүлэг ногоон дэвжээнээ зодог тайлж буйгаа олон түмэнд зарлаж байсан түүхтэй. 

Түүнийг энэ жилийн наадамд барилдах болсон тухай мэдээг наадамчин олон баяртайгаар хүлээн авч дараах байдлаар жиргэсээр байна.