ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН
Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
iKon.MN
Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ.
Үүнд:
- Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа гэр, майхан бусад газруудад галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын байцаагчид ажиллана.
- Хүй долоон худагт нийслэлийн аврах ангийн шуурхай бүлэг, Аврах гал унтраах ангиуд бэлэн байдалд тус тус үүрэг гүйцэтгэнэ.
- Зуслангийн чиглэлд галын аюулгүй байдлыг хангахаар Сүхбаатар, Чингэлтэйн зусланд Аврах гал унтраах 18 дугаар ангийг түр сэлгэн байршуулаад байна.
Мөн Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрээд байгаа учир Баярын өдрүүдэд завьт эргүүл үүргээ гүйцэтгэж ажиллана.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

