ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ойд зориулсан хандивын мөнгийг үр бүтээлтэй зарцуулахыг уриаллаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголын оюутны холбоо, “Номтой нөхөрлөе” клубтэй хамтран энэ жил ойгоо тэмдэглэх сумдуудын нутгийн зөвлөлд зориулан уриалга гаргалаа.

МОХ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Э.БатжаргалЭнэ жил 125 сумын тэгш ой тохиож байгаа. Ойн арга хэмжээнд зориулан хандив цуглуулдаг бөгөөд багадаа 500 сая төгрөг нутгийн зөвлөлд хуримтлагддаг гэсэн мэдээлэл байгаа.

Харин энэ их мөнгөний зарцуулалтын талаар мэдээлэл бага байдаг. Суманд хаалга хийх, суварга босгох, наадмын бай шагнал өгөх зэргээр хандивийн мөнгийг зарцуулдаг. Гэтэл энэ дунд бодитой сумын иргэдэд хэрэг болж үлдэх зүйл байхгүй байгаа юм” гэлээ.

“Номтой нөхөрлөе” клубийн тэргүүн Н.Хүлгэн: Бид үндэсний их баяр наадмыг эсэргүүцэж, үндэсний өв соёлоо эсэргүүцэж байгаа юм биш шүү. Харин ч бид эх оронч үндэсний үзэлтэй залуус. Бид ингэж үргүй зардал гаргаж байгааг дуугүй хараад сууж чадахгүй ээ. Тиймээс энэ жил тэгш ойгоо тэмдэглэхээр зэхэж буй сумдуудын удирдлагуудад хандан ҮР ХОЙЧДОО ХЭРЭГТЭЙ, ТЭДНИЙ СУРЧ БОЛОВСРОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, БОДИТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР СУМЫНХАА ОЙД ЗОРИУЛСАН БЭЛЭГ БАРИАЧЭЭ хэмээн уриаллаа.