Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллана
Наадмаар хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн талаар салбар хороо, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн захирагчийн ажлын албаны харьяа Хүнс худалдаа үйлчлгээний хэлтсээс энэ жил баярын үеэр худалдаа эрхлэх 900 зөвшөөрөл олгож өнгөрсөн жилээс 200-аар нэмэгдүүлсэн байна. Иргэдийг дэмжих зорилгоор нийт зөвшөөрлийн 80 орчим хувийг хувь хүмүүст олгожээ.
Хүнс худалдаа үйлчилгээний цэгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 300 байхаар хуваарилсан бөгөөд Төв цэнгэлдэхийн зөвшөөрөл 20 мянга, Хүй долоон худагийн зөвшөөрөл 15 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж дууссан байна.
Баяр наадмын өдрүүдээр тухайн үйлчилгээний цэгүүдийн эрүүл ахуйг хангуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтийн газрын 100 гаруй улсын байцаагч ажиллах ажээ.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллах учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжлүүлэх боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

