Наадмаар хэвлэлийнхэн хэрхэн ажиллах вэ
Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах сэтгүүлч, сурвалжлагч нарын ажиллах байрлал зөвшөөрөгдсөн хэсгүүдийн талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Хүй долоон худагт сурвалжлага хийх долоон байрлал:
1. Хурдан морины гарааны зурхайгаас барианы зурхай хүртэл уралдааны замд Хурдан морины комиссоос зөвшөөрөгдсөн авто машинтай хамгаалалтын зурвасын дагуу морь дагаж явах
2. Хурдан морины комиссийн байрлах хэсэгт сурвалжлага хийж, түрүүлж айрагдсан морьдын эзэдтэй уулзах боломжтой
3. Түрүүлсэн морьдын хашаанд
4. Хурдан морины барианы газарт
5. Хурдан морины барианы газрын индэрийн хэсэгт
6. Үзэгчдийн суудлын орчимд
7. Уяачдын галуудад
Морь барианы газраас түрүүлсэн морьдын хашаа хүртэл тусгай унаагаар үйлчилнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
1. Зөвшөөрөл авсан сурвалжлагч нар төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалгаар нэвтэрч, Төв асарын баруун талд байрлаж ажиллана.
2. Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмын үйл ажиллагааг нээж үг хэлэх үед тусгай болон ердийн зөвшөөрөлтэй сэтгүүлчид ногоон талбайд гарч зураг авч, сурвалжилж болно.
3. Бусад ажиллагааны үед тусгайлан эрх олгогдсон сэтгүүлчид ногоон талбайд ажиллана.
4. Сур, шагайн харваа, хүчит бөхийн барилдаанд цолоор шагнагдсан, түрүүлсэн бөх, харваачдаас бөхийн талбайн зүүн талд очиж сурвалжлага, яриа авч болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

