“Амьтан хамгаалах сан” Байгаль орчны мэргэжлийн байгууллагаас Хэнтий аймгийн БОГ, Галшар сумын ЗДТГ-ын захиалгаар тарвага сэргээн нутагшуулах ажлыг хийсэн байна.
Амьтан сэргээн нутагшуулах олон улсын стандарт, технологийн дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас 50 толгой монгол тарвагыг барьж, Галшар сумын Баянхаан ууланд нутагшуулжээ.
Сэргээн нутагшуулсан тарвагыг шинэ нутагтаа дасан зохицох, өсч үржих үйл ажиллагааг нутгийн иргэдийн “Баянхаан” нөхөрлөл хариуцаж ажиллахаар болсон бөгөөд тус сангаас хяналт тавьж ажиллах юм байна.
Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч үзэгдэхээ байсан тарваганы тоо толгойг ийнхүү нэмэгдүүлэх болсонд нутгийн иргэд баяртай байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!