Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Дээлтэй Монгол" наадмын тов гарлаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор зохион байгуулдаг Дээлтэй Монгол наадам ирэх сарын 13-нд Чингисийн талбайд болохоор товлогдлоо.

Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Мөн тус наадамд оролцогчдыг өнөөдрөөс бүртгэж эхэлжээ /Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687, Монголын Аялал жуулчлалын холбооны 327820 дугаарын утсаар авна/.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ–2014”НААДАМ хөтөлбөр 
 
13.00-14.00 Нээлтийн ажиллагаа - Монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаал

14.00-14.15 Үндэсний урлагийн тоглолт
14.15-14.30 Үндэсний хувцасны загварын үзүүлбэр 
14.30-14.50 “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт
14.50-15.05 Урлагийнтоглолт
15.05-15.35 “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт
15.35-16.00 Цэнгээнтхөтөлбөр
16.00-16.15 “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт
16.15-16.30 Урлагийн тоглолт
16.30-16.45 Шагнал гардуулах ёслол

  • Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага
  • Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг

16.45-17.15 Нийтийн бүжиг
17.15-17.30 Урлагийн тоглолт
17.30-17.45 Шагнал гардуулах ёслол

  • Нийтийн бүжгийн шилдэг хос

17.45-18.00 Хаалтын ажиллагаа