Залруулга: МХЕГ-аас гаргасан зөвлөмждөө "Морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж морь унах хүүхдийн насны доод хязгаарыг 14 настай байлгах" гэж ташаа мэдээлснийг "Морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж морь унах хүүхдийн насны доод хязгаарыг долоон настай байлгах" гэж засав.
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг юм.
Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан.
Хурдан морь унаач хүүхэд хохирсон тохиолдолд хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэх талаар морь уяач нартай гэрээ байгуулан ажиллах шаардлагатай байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр наадмын үеэр морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулж холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороодоор хангуулж дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!