МУБИС төлбөрөө 15 хувиар нэмжээ
Их, дээд сургуулиудын зарим нь эхнээсээ ирэх хичээлийн жилд сургалтын төлбөр хэд байх талаар хэлэлцэж байна.
МУБИС-ийн Удирдах зөвлөл саяхан хуралдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө 15 хувиар нэмэхээр болжээ.
Тухайлбал, ирэх хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт III-V дамжаанд суралцагчдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилийнхээс нэмж байгаа гэнэ. Ингэснээр 1 сая 240 мянган төгрөг төлж байсан бакалаврын түвшний суралцагч дараа жил 1 сая 426 мянган төгрөг төлөхөөр болжээ.
“Их сургуулиуд сургалтын төлбөрөө инфляцтай уялдуулан нэмдэг ч сургалтын төлбөрийн 70 орчим хувийг багш, ажилчдын цалинд зарцуулаад таардаг. Харин 20 хувиар нэмбэл ашигтай ажиллана” гэдгийг албаны хүн хэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

