ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Миний хайр” уран сайхны кино нээлтээ хийлээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 17
iKon.MN

Бондоолой филмийн анхны бүрэн хэмжээний кино “Миний хайр” инээдмийн мелодрам уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ.
 
Залуу хосуудын хайр дурлал, гэр бүлийн амьдралын ялимгүй маргаан, бие биенээ давах гэсэн хүсэл нь найз нөхөд, гэр бүлийн нөлөөгөөр хэрхэн салалт болон хувирдаг талаар энэхүү кинонд өгүүлнэ.

Киноны гол дүрүүдийг A-Capella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, жүжигчин Б.Баярмаа нар бүтээжээ. 

Киноны туслах дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, “Seven” телевизийн хөтлөгч Ж.Мөнхзул, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар тоглосон.

Харин киноны дуунуудыг UFO хамтлаг, дуучин Г.Тэнүүн, залуу дуучин Ж.Оюунтүлхүүр нар дуулсан байна.
 

"Миний Хайр" МУСК нь залуусыг хайр дурлалын урт түүхийнхээ зохиогчид байж, гэр бүлийн амьдралдаа үнэнч байхыг уриалсан дэлгэцийн бүтээл болж дэлгэгдлээ.
 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг