П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт
09:00 цагт: Монголын Урлагийн Зөвлөл АНУ-ын “Hospital Art” Сантай хамтран “art therapy” буюу “Урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сайн дурын сургалтыг зохион байгуулна.
МҮХАҮТ-д
09:00 цагт: “Монголын ахмад экспертүүдийн зөвлөгөөн” болно. Зөвлөгөөнд Хөдөлмөрийн сайд болон холбогдох төрийн байгууллагынхан оролцоно.
ҮХААЯам
09:00 цагт: “Хүнсний хаягдал”-ын талаар хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлэгт ҮХАА-н Дэд сайд Ц.Туваан болон олон улсын төлөөлөлүүд оролцоно.
БШУЯ
09:30 цагт: Монгол-Кембрежийн боловсролын хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийснээ тайлагнах гэж байна. Хуралд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Кембрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төвийн ерөнхийлөгч нар оролцоно.
Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд
09:40 цагт: Монгол Ардын Намын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн нийт 500 гаруй намын удирдах ажилтан оролцоно.
Монголын Залуучуудын Холбооны төв байрны өмнөх талбайд
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлэх "Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!