Өнгөрсөн амралтын өдөр аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлэх барилдаан ихээхэн дуулиантай болсон.
Сахилгын шийтгэл хүлээсэн харцага Ц.Содномдорж эргэн ирж уг барилдаанд түрүү булаалдсан бөгөөд түрүүлсэн аварга С.Мөнхбат түүнийг унагаахдаа толгой руу нь нэдэрсэн явдал байлаа.
Энэ асуудал олон хүний дунд маргаан дэгдээсэн юм. Тэгвэл энэ талаар Ц.Содномдорж харцага байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “С.Мөнхбат аварга санаатайгаар тэгээгүй байх. Барилдааны үед тийм зүйл зөндөө л байдаг. Санаандгүй зүйл болсон гэж бодоод тоохгүй байгаа” гэжээ.
Мөн тэрбээр цагаан сарын барилдаанд гаргасан алдааныхаа төлөө бөх сонирхогчдоос уучлал гуйсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!