• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Алина Кабаева: Хүн бүрт нууц байх ёстой, надад ч бий

Б.Ууган, iKon.mn
2014 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Оросын алдарт гимнастикч, ДУМ-ын гишүүн, мөн Путины нууц амраг гэж байнга л сэрдэгддэг Алина Кабаева энэ сард 31 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Түүнтэй “Собеседник” ярилцсаныг товчлон хүргэе. 

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ? 

- Төрсөн өдрөө ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ, их цомхон тэмдэглэдэг. Энэ баяр бол надад биш харин надад баяр хүргэх гэж ирсэн хүмүүсийн баяр шүү дээ. Төрсөн өдрийн орой нь хүмүүсийн утасдаж байнга баяр хүргэснээс болж бүр ядарсан байдаг, гэхдээ сайхан л даа. 

- Гэхдээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан танд мэндчилгээ хүргэх боломжгүй байдаг. Та олон нийтийн сүлжээний алинд нь ч бүртгэлгүй байдаг шүү дээ? 

-Өөрийгөө Фейсбүүк, эсвэл “ВКонтакте”-д бүртгэлтэй болчихсоноо танилуудаасаа л олж мэддэг. Үнэн хэрэгтээ надад олон нийтийн сүлжээнд ямар ч бүртгэл байхгүй. Харин дуртай нэгэн нь хэн нэгний өмнөөс бүртгэл нээж, толгойд нь орж ирсэн бүхнийг бичээд сууж байна гэдэг ёс суртахуунгүй, хууль журамд нийэхгүй асуудал. Надад мэдээлэл хүргүүлэх гэж байгаа бол Төрийн думын цахим хаягаар явуулж болно. Түүнчлэн миний ажил болон сангийн үйл ажиллагааны талаар мэдэж болох цахим хуудас байдаг.  

- Сан байгуулах санаа хэрхэн орж ирсэн бэ? 

- Би багаасаа л бусдад туслаж, хүн бүрийг хамгаалах юмсан гэж боддог байлаа. Дасгалжуулагч маань намайг “Плевако өмгөөлөгч” гэж дууддаг байсан юм. Тухайн үед ямар хүний тухай яриад байгааг ойлгодоггүй байлаа. Харин дараа нь түүний тухай уншаад түүнтэй зүйрлэсэнд нь их баярлаж, бахархах сэтгэл төрж байлаа.

- Манай нийгэмд ДУМ-ын гишүүдэд нэг л таагүй ханддаг. Жириновскийг хараад , түүнтэй жишин  бусдыг ч шүүмжилдэг. Алиалагчдын баг гэж нэрлэж, “ажил таслагчдын жагсаалт”-ыг хүртэл гаргасан байдаг. Энд таны ч нэр мөн явж байсан? 

-ДУМ-ын ажлыг үгүйсгэх нь Оросын төрд, орон даяар мөрдөж байгаа хууль журам гаргагч байгууллагыг үл хүндэтгэж байгаа хэрэг. Ерээд онд нөхцөл байдал өөр байсан, харин одоо ДУМ ажиллаж байна. Жишээлэхэд би гэхэд л хууль бус үйл ажиллагааны улмаас хохирогч болсон хүүхдүүдийг Телевизээр харуулж, нэр, хаягийг нь зарлахгүй байлгахгүйн тулд ийм хохирогч хүүхдүүдийг хамгаалах хууль батлуулж чадсан.

Ажил таслаж байгаа хүмүүсийн хувьд гэвэл тухайн үед гишүүд хаана байсан бэ гэдгийг мэдээгүй байж шүүмжлэх нь учир дутагдалтай. Жишээ нь би фестиваль, эсвэл өөр бүс нутаг руу явж, хүмүүстэй уулзалт хийх зэрэг шалтгаанаар хуралд суухгүй байх үе бий.

- Зүгээр л амсхийхийн тулд хуралдааныг нэг ч удаа таслаж байгаагүй гэж үү?

-Үгүй ээ, энэ чинь байж болүшүй хэрэг. Би баяр, амралтын өдрүүдэд амарч амждаг.

- “Аймшигтай, би хэнтэй хамт ажиллаад байна аа?” гэж бодогдохоор, өмнөөс нь ичмээр зүйл ДУМ-д гардаг уу? 

- Хамгийн гол нь өөрөөсөө ичихгүй байгаа гэдэг нь чухал.

- Та Төрийн Думын хамгийн баян гишүүдийн нэг /2013 онд Алина 10,7 сая рублийн орлоготой байсан?

-Би спортоор амжилтанд хүрсэн, мөн сурталчилгаанд тоглодог. Тиймээс л орлого сайтай байдаг юм. Би ядуу хүн биш ээ, гэхдээ би энэ мөнгийг маш их хөдөлмөрлөж байж олсон авсан юм шүү.

-Хурлын завсарлагаанаар ажлын өрөөндөө йогоор хичээллэдэг гэсэн үнэн үү? 

- Мэдээж үгүй, би йогоор хичээллэх дургүй. Харин гимнастикаа хийдэг, гэхдээ мэдээж ажлынхаа дараа. Дум дээр олон хүн ирж уулзана, бүх зүйл цаг минутаар төлөвлөгдсөн байдаг. Ажлын өрөөнд йогоор хичээллээд суух байтугай, зүгээр суучих хивс ч байхгүй.

Харин амралтын өдрөөрөө гимнастикаар 2 цаг хичээллэдэг. Ажлын өдөр арай бага цаг 30 минут орчим хичээллэдэг. Гэхдээ өдөр бүр биш л дээ, боломж гарвал дасгалаа хийнэ. Би чинь супер эмэгтэй биш шүү дээ, /инээв/ гэхдээ л дасгал хийхгүйгээр байж чадахгүй.

- Дасгал хийхгүй бол галбираа алддаг уу?

- Тиймээ мэдээж би үүн дээр их анхаарч, галбираа барьж, байнга дасгал сургуулилт хийсээр байдаг.

- Та Думд “Нэгдсэн Орос” намыг төлөөлдөг. 2001 онд та энэ намд элсэн орнсоос хойш улс оронд болон намд ч олон өөрчлөлт гарлаа. Танд энэ хугацаанд урам хугарсан үе гарч байв уу?

Алина Кабаева

- Мэдээж санал нийлэхгүй зүйлс гарч байсан. Гэхдээ энэ нь байдаг л хэрэг шүү дээ, нам бол амьд организм. Үл зөвшөөрөх, санал нийлэхгүй асуудал гарч байсан ч гэлээ намын харьяаллаа солих бодолгүй байна.

- 2012–2013  онд танай намын хувьд их таагүй байсан гэхэд болно. Эсэргүүцлийн жагсаалууд, сонгуулийг луйвардсан тухай яриа гарч байсан. Та энэ бүхэнд сэтгэл зовниж байсан уу?

- Ийм зүйлсийн талаар хэсэг хугацаа өнгөрсний дараа шүүн тунгааж болно. 2014 оны босгон дээр бахархаж болохоор олон үйл явдал болсон. Тухайн үед “Нэгдсэн Орос” нам эсэргүүцэгчдийг сонссон гэж бодож байна. Манай улс ардчилсан орон, хэн дуртай нь гарч ирээд үзэл бодлоо илэрхийлж болно, төр үүнийг нь сонсох ёстой. Төр тухайн үед сонссон гэж би боддог.

- Та Путиныг дэмжиж байсан уу? 

- Яагаад байсан уу гэж?  Би одоо ч Ерөнхийлөгчийг дэмждэг. 

- Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон алдартнууд Путиныг дэмжин сурталчилгаанд тоглодог талаар л би асуугаад байна л даа. Зарим алдартнууд ийнхүү сурталчилгаанд тоглосных нь дараа найзууд нь энэ үйлдлийнх нь төлөө шүүмжилдэг гэж байсан. Жишээлэхэд Татьяан Тарасова энэ тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр ярьж байсан шүү дээ?

-Хэн нэгэнд нь Ерөнхийлөгч таалагддаг, заримд нь таалагддаггүй, энэ чинь байдаг л зүйл. Гэхдээ Путиныг Оросын хүн амын дийлэнх олонх нь дэмждэг гэдэгтэй маргах аргагүй. Улс оронд таатай өөрчлөлтүүд гарч, Путины дуу хоолой олон улсын тавцанд хэрхэн хүчирхэгжиж байгааг хүмүүж харж байгаа. Манайд спорт их хөгжиж байна.

Олимп үнэхээр гайхалтай болж өнгөрсөн. Арван жил өмнө, Крымтэй ижил нөхцөл байпад гарсан нөхцөлд бид юу ч хийж чадахааргүй байх байлаа. Харин одоо би эх орныхоо өмнөөс ичих хэрэг байхгүй байна. 

- Тэгэхээр та Путины бодлогийг бүрэн дэмждэг гэсэн үг үү? 

- Би Ерөнхийлөгчийг хүндэлдэг. Оросуудын олонхийн адилаар түүний төлөө саналаа өгсөн. Бид зөв сонголт хийсэн гэдгийг цаг хугацаа харуулах болно. 

-  Алина, намайг уучлаарай, гэхдээ асуухгүй байж чадахгүй нь. 2008 оноос эхлэн Путин та хоёрыг хувийн харилцаатай гэж хэвлэл мэдээллээр шуугих болсон. Одоо бид энэ талаар таниас асууж болох уу?

- Энэ цуу яриаг өөрсдийнхөө рейтингийг нэмэгдүүлэхийн тулд л сонин, сэтгүүлүүд өөрсдөө зохиодог. Борлуулалтаа сайжруулахын тулд үүнээс өөр зүйл бодож олж чадахгүй байгаа бололтой. Үнэнээ хэлэхэд ямар ч эмэгтэйн хувьд, надад энэ нь үнэхээр таагүй байдаг. Заримдаа цахим ертөнцөд байгаа зохиомол түүх, хошин зургуудыг хараад зүгээ л инээгээд өнгөрдөг. 

- Ингээд тэвчээд суухын оронд тэдэнтэй учраа олж, энэ сэдвийг бүр хаах юм биш үү? 

- Цуу яриатай тэмцэх боломжгүй. Хэзээ нэгэн цагт энэ үлгэрийг зохиогчид өөрсдөө залхана байх гэж найдаж байна.

- Та дурласан уу, найз залуу бий юу?

- Бурхны авралаар би хайртайгаа учирсан. Энэ бол үнэхээр их аз жаргал.

- Таны хуруунд байгаа бөгжийг олон хүн Олимпийн бамбар барин гүйж байх үед олж хараад очир эрдэнийн шигтгээтэй эсэх талаар их ярьж байсан. Ямар бөгж байсан бэ? 

- Тухайн үед ямар бөгж зүүснээ би өөрөө ч санахгүй байна /Инээв/ Гал тогоондоо суугаад л хэн нэгний бөгжний талаар ярих чинь байх л асуудал. Үүнд хачирхаад эмзэглээд байх юм алга. Харин миний ярьж байгаа зүйлс л хүмүүсд хохирол учруулахгүй байвал л боллоо.

Хүн бүрт бяцхан нууц байх хэрэгтэй, надад ч тийм нууц бий. Намайг хайр хүрээлж байгаа учраас би жаргалтай байдаг. Гэхдээ аз жаргалаа үргээчихгүйн тулд жаргалдаа ташуурч болохгүй.

-Уншигчид таны тухай бүхнийг мэдэхийг хүсдэг. Та хүүхэдтэй юу?

- Бүхий л эмэгтэйчүүдийн адилаар хүүхэдтэй болохыг хүсдэг. Энэ тухай мөрөөддөг, мөрөөдөл минь биелэх байх. Гэхдээ одоохондоо хүүхэдгүй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.225.226] 2014/5/26
"- Тухайн үед ямар бөгж зүүснээ би өөрөө ч санахгүй байна." Эмэгтэй хүн ялангуяа ийм том юман дээр юу өмсөж зүүснээ мартана гэдэг худлаа даа.
0 | 0 Хариулах