Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Роснефт, НИК компаниуд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгууллаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой, Санкт Петрбург хотод болж байгаа Олон Улсын Эдийн Засгийн Форумын үеэр Роснефт, Монголын НИК компаниуд таван жилийн хугацаанд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Гэрээнд Роснефтын тэргүүн Игорь Сечин, НИК ХК-ы гүйцэтгэх захирал Сономцэрэнгийн Алтанцэцэг нар гарын үсэг зурсан байна.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин байлцжээ.

Энэ оны зургаадугаар сараас 2019 оны таван сарыг дуустал доод тал нь 1.2 сая тонн шатахуун нийлүүлэх 1.3 тэрбум долларын дүнтэй гэрээ байгуулсан байна.

НИК компани нь Монголын зах зээлийн 25 хувийг хангадаг.

Ийнхүү Роснефт компани Монголын нефтийн бүтээгдэхүүний гол импортлогчидтой урт хугацааны гэрээ байгууллаа.

 

Эх сурвалж: oilru.com