Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Роснефт” Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечин

ОХУ-ын Роснефт компани Монгол улс дахь өөрийн зах зээлээ өргөжүүллээ.

Санкт Петрбург хотод болж байгаа Олон Улсын Эдийн Засгийн форумын үеэр Роснефт компани, Монгол улсын шатахууны тэргүүлэх импортлогчид болох Магнай Трэйд, Шунхлай компаниудтай таван жилийн гэрээ байгууллаа. Гэрээнд Роснефт компаний тэргүүн Игорь Сечин болон Монголын компаниудын гүйцэтгэх захирлууд гарын үсэг зуржээ.

Гэрээний дүн 1 тэрбум ам. доллар ба 2014 оны зургаадугаар сараас 2019 оны тавдугаар сарын хооронд хамгийн багадаа 1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх юм байна.

Гэрээ байгуулснаар Монгол Улсын шатахууны хангалт тасалдахгүй болж Роснефтын хувьд ч Монгол дахь зах зээлээ бэхжүүлэх давуу талтай ажээ. Гэрээ байгуулсан хоёр компаний зах зээлийн эзлэмж нийлээд 28 хувь хүрдэг гэнэ.

Роснефт мөн Монголын бусад импортлогчидтой ч ижил төстэй гэрээ байгуулж байгаа юм. Ингэснээр Роснефт Монголын шатахууны зах зээлийн 80 орчим хувийг дангаар хангах болж байна.

Ойрын үед холбогдох гэрээнүүдийг үзэглэхээр төлөвлөжээ.

Гэрээ нефт бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчдэд үнийн таатай нөхцөл бий болгож байгаагаараа онцлог гэж талууд үзэж байна.

Үүнээс гадна Роснефт компани болон Монгол Улсын Газрын Тосны Газар хамтын ажиллагааны гэрээг баталлаа.

Гэрээнд Роснефтын тэргүүн Игорь Сечин, Монголын Засгийн Газрын харгалзах агентлагийн дарга Гунгаажавын Өлзийбүрэн нар гарын үсэг зурсан байна.

Уг гэрээ ёсоор талууд Монгол дахь нефтын бүтээгдэхүүний хангамжийн дэд бүтцийг бий болгох, Монгол дахь нефт болон хийн ордуудад хайгуул хийх зэрэг төслүүд багтсан гэнэ.

Игорь Сечин гэрээнд зурсныхаа дараа хэлэхдээ “Монголын зах зээл бол маш их өсөх ирээдүйтэй, тиймээс ч Роснефт байр сууриа бэхжүүлэх алхам хийж байна. Цаашдаа манай компани Монголын түншүүдтэй харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно” гэжээ.

Эх сурвалж: oilru.com