ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

“ТОП-5” сонины нэгээр “Өглөөний сонин” шалгарлаа

Өглөөний сонин
2014 оны 5 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “Гранд экспо-2014” үндэсний бизнес фестивалийн шагнал гардуулах ёслол өнгөрсөн лхагва гарагт боллоо.

Дөрөв дэх жилдээ зохиогдсон энэхүү фестивалийн олон нийтийн санал асуулгыг өнгөрөгч сарын 15-наас энэ сарын 15-ныг хүртэл орон даяар явуулсан байна.

Ингээд улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэм­­рээ оруулж, бүтээн бай­гуулалт өрнүүлэн, томоохон хөрөнгө оруулалт үзүүлж буй бүхий л компани, үйлд­вэр уурхай, аж ахуйн нэгжүүдээс 12 салбарт шил­дэг компани, хамт олныг “ТОП”-оор тодруулсан юм.

Олон нийтийн санал асуулга болон мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр хэвлэл мэдээллийн сал­барын гранпри шагналыг “ETV” телевиз, NEWS.MN сайт хүртсэн бол ма­най сонин “ТОП-5” сонины нэгээр шалгарлаа.

Тодруулбал үндэсний өдөр тутмын “ТОП-5” сониноор “Өдрийн сонин”, “Үндэс­ний шуудан”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өглөөний сонин” тус тус шалгарсан юм. 

Мөн “ТОП-5” сайтаар Zaluu.com, Caak.mn, Gogo.mn, Wikimon.mn, 24tsag.mn шалгарав. Харин шилдэг таван телевизээр “TV5”, “Монгол HD”, “SBN”, Эх орон, “Eagle” телевиз тодорсон юм. 

Зураг