Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Муза" хүртсэн хамгийн залуу хөгжмийн зохиолч

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Луйвар”, “Үргээлэг” зэрэг уран сайхны кино, “Х ТҮЦ” продакшны тайзны уран бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгийн хөгжмийн зохиолчоор залуу уран бүтээлч Б.Одбаяр буюу Оки ажилласан билээ.

Тэгвэл түүний бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгийн хөгжмийн зохиол “Гэгээн муза-2014” наадмын драмын жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн бүтээлд нэр дэвшиж, “Муза” гардсан бахархам сайхан амжилт үзүүллээ.

Энэхүү амжилт нь түүнийг "Муза" хүртсэн хамгийн залуу хөгжмийн зохиолч болгосон гэхэд болно.

Туршлагатай, ур чадвартай хөгжмийн зохиолчдыг ийнхүү ардаа орхисон Б.Одбаяр нь Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын удирдлага дор СУИС-ийн хөгжмийн зохиолчийн ангид суралцдаг аж. Тэрбээр энэ жил сургуулиа төгсөх юм байна.