"Гэгээн муза-2014" наадам өчигдөр орой болж, драмын урлагийн шилдгүүдээ тодрууллаа. Ингээд энэ жилийн "Гэгээн муза"-н эздээр хэн хэн тодорсныг дор дурдая.
Дашрамд дурдахад, энэ жилийн "Гэгээн муза" наадмаас Х-ТҮЦ продакшн "Сэрүүн хасын нууц" жүжгээрээ чамгүй олон шагнал авна гэж үзэгчид итгэж байсан ч Шилдэг хөгжмийн зохиолч, Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг эмэгтэй туслах дүр гэсэн гурван төрөлд "Муза" гардлаа.
Харин орон нутгаас оролцсон театруудаас Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театр тун амжилттай оролцож, Хүүхдийн жүжгийн төрлөөс дөрвөн "Муза" хүртсэн бахархам сайхан амжилт гаргасан юм. Тус театр нь 1942 онд байгуулагдсан манай улсын ууган театруудын нэг билээ.
ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:
-Шилдэг эмэгтэй туслах дүр - Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр: “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин н.Болортуяа.
-Шилдэг эрэгтэй туслах дүр - УДЭТ: "Норовын намтар" жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат.
-Шилдэг тайзны зураач – Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр: “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга.
-Шилдэг эрэгтэй гол дүр - УДЭТ: “Норовын намтар" жүжгийн дүрээр А.Чингүүн.
-Шилдэг эмэгтэй гол дүр - Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театр: “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл
-Шилдэг найруулагч - УДЭТ: “Норовын намтар" жүжгээр Ч.Түвшин найруулагч.
-Шилдэг хөгжмийн зохиолч - Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр: “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал.
ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:
-Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулга: "Гоолингоо" жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар.
-Шилдэг эмэгтэй туслах дүр - Классик мюзикп” продакшн: “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр МУГЖ Б.Сарантуяа.
-Шилдэг эрэгтэй гол дүр - Дорнод аймгийн хөгжимт драмын театр: “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн.
-Шилдэг эмэгтэй гол дүр - Дорнод аймгийн хөгжимт драмын театр: “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг.
-Шилдэг зохиолч - Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулга: “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан.
-Шилдэг хөгжмийн зохиолч - ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэн: "Монгол шатрын домог" Х.Дорноо.
-Шилдэг найруулагч - ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэн: “Монгол шатрын домог” найруулагч Г.Навчинхуар.
ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:
-Шилдэг эрэгтэй туслах дүр - УДЭТ: “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар.
-Шилдэг эмэгтэй туслах дүр - Х-ТҮЦ продакшн: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд
-Шилдэг эрэгтэй гол дүр - УДЭТ: “Кихот ноён” жүжгийн Кихот ноёны дүрээр Б.Жаргалсайхан.
-Шилдэг эмэгтэй гол дүр - Х-ТҮЦ продакшн: “Сэрүүн хасын нууц” жүжгээр МУГЖ И.Одончимэг.
-Шилдэг хөгжмийн зохиолч - Х-ТҮЦ продакшн: “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу н.Одбаяр.
-Шилдэг найруулагч - УДЭТ: “Кихот ноён” жүжгээр найруулагч Б.Баатар.
-Шилдэг зураач - УДЭТ: “Кихот ноён” жүжгээр зураач С.Ариунболд
-Шилдгийн шилдэг бүтээлд гардуулдаг "Гран при" шагналын эздээр - “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид шалгарсан юм.
НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:
-Шилдэг эмэгтэй гол дүр – "Black Box" театр: “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир.
-Шилдэг эрэгтэй гол дүр – "Black Box" театр: "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр Г.Мөнхжаргал.
-Шилдэг зохиолч - “Тэнгэрийн аялгуу” зохиол МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид.
-Шилдэг тайзны зураач - "Black Box" театр: "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр С.Мягмар.
-Шилдэг найруулагч - “Тэнгэрийн аялгуу” жүжгээр Д.Сангибат найруулагч.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!