2003 оноос эхлэлтэй “Гэгээн муза” наадам драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулж, уран бүтээлчдийн авьяас чадварыг алдаршуулдагаараа онцлогтой.
Тэгвэл 11 дэх удаагийн буюу энэ жилийн "Гэгээн муза" наадам өнөөдөр Чингисийн талбайд, 19.00 цагт улаан хивсний ёслолоор эхлэх аж.
Энэ удаагийн наадам,
- Драмын жүжиг
- “Хүүхдийн жүжиг
- “Дуулалт жүжиг
- “Нэг хүний жүжиг гэсэн төрөл жанараар шилгүүдийг тодруулах юм.
Энэ жилийн "Гэгээн муза"-д 20 гаруй уран бүтээл, 80 орчим уран бүтээлчид өрсөлдөж байгаа.
НЭР ДЭВШИГЧИД:
Драмын жүжгийн төрөлд:
- УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”
- “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”
- “Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”
- Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”
Дуулалт жүжгийн төрөлд:
- Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
- Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
- Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
- "Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
- ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”
Хүүхдийн жүжгийн төрөлд:
- УДЭТеатрын бүтээл “Норовын намтар"
- ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага”
- Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
- “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”
Нэг хүний жүжгийн төрөлд:
- “Тэнгэрийн аялгуу”
- Наташагийн мөрөөдөл”
- “Солиорол”
- “Бичлэг”
- “Шүтээн гэмээр диван”
- “Хүний дуу хоолой”
- “Хүлээлт” жүжгүүд тус тус өрсөлдөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!