Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Батхүү УКТЭ-т мэдрэлийн зангилаа тайлах хагалаанд орох гэнэ

Өглөөний сонин
2014 оны 5 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү

“Жаст” группийн Ш.Батхүү ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид  өнгөрсөн намраас саатуулагдан шалгагдаж байгаа билээ.

Тэрбээр сахарын өвчтэй байсан бөгөөд шоронгийн хүйтэн өрөө түүний өвчнийг сэдрээх шалтгаан болжээ. Тиймээс түүний хөл гар тэжээлийн дутагдалд орж, мэдээ алдсан аж.

Иймд түүнийг Улсын клиникийн төв эмнэлэг рүү өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн юм.

Одоогоор Ш.Батхүү тус эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр түүний биеийн байдал сайнгүй байгаа аж. Тиймээс энэ долоо хоногт мэдрэлийн зангилаа тайлах  хагалгаанд орохоор болжээ.

Зураг