Мексик хотноо өнгөрсөн бямба гарагт үндэсний уламжлалт хоолны баярыг зохион явуулсан бөгөөд рестораны тогооч нар болон зөөгчид Гиннесийн амжилтыг эвдэж шинэ рекорд тогтоосон байна.
Тус улсын үндэсний хоол нь ЮНЕСКО-ийн биет бус өвөөр бүртгэгджээ. Хотын жуулчид ихээр цуглардаг хэсэг болох сахиусан тэнгэрийн дурсгалын хөшөөний ойролцоо болсон энэ арга хэмжээнд хамгиин олон тогооч нэг дор цугларч дэлхийн рекордыг тогтоосон гэнэ. Эл өдөр цагаан малгай өмсөж, хормогч зүүсэн 3634 тогооч цугларчээ.
2013 оны нэг сард Дубайд 2847 тогооч цугларч Гиннесийн номд бүртгэгдэж байсан бол энэ амжилтыг эвдэж, дэлхийн рекордыг шинэчилжээ.
Мөн зөөгчдийн дунд ч тэмцээн болж уух зүйлийг төмөр падносон дээр тавьж, 800 метр газар зөөх уралдаан ч зарлагдсан гэнэ. Энэ уралдаанд 337 зөөгч оролцож, оролцогчдынхоо тоогоор хамгийн их хэмээн Геннисийн номд бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!