• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Барс-2” худалдааны төвийн цайны газарт хийн түлшнээс гал гарсан гэв

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 10-ны өдөр “Барс-2” худалдааны төвд гал гарсан талаар бид мэдээлж байсан. ЭНЭ ТУХАЙ

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ талаар мэдээлэл өглөө.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “МВС” ХХК-ний “Барс-2” худалдааны төвийн цайны газарт хийн түлшнээс гал гарсан.

Худалдааны төвийн урд хэсэгт байрлах өргөтгөлийн зэргэлдээх павилионы дээвэр, хана шатаж байсаныг  нийт 68 алба хаагч, гал унтраах зориулалтын 13 автомашинтай 2 цаг 30 минут ажиллан бүрэн унтраасан байна.

Тус худалдааны төв нь худалдаа үйлчилгээний төв, ногооны агуулах бүхий 2 давхар өргөтгөлийн барилга, тэдгээрийг холбосон хүзүүвчинд байрлах цайны газар, контор зэрэг барилга байгууламжаас бүрдсэн бөгөөд худалдаа үйлчилгээний төвийн барилгын бичиг баримт, зураг төсөл  нь байхгүй байжээ. 

Иймээс аж ахуйн нэгжүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарч их хэмжээний хохирол учрах тохиолдол нэмэгдэж байгаа тул анхаарал хандуулж, холбогдох журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг