Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна"

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 10
iKon.MN

Сонгинохайрхан дүүрэг Хархорин захын хажууд байрлах Барс 2 худалдааны төвд өнөөдөр гал гарлаа.

Нийслэлийн Онцгой байдлын газарт Барс 2 худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага 10:50 цагт ирсэн байна. 

Тус газрын аврах гал унтраах таван анги шуурхай ажилласнаар 12:30 цагийн үед галыг бүрэн унтрааж дуусгажээ.

Галыг шуурхай унтрааснаар хүн түлэгдэж, гэмтээгүй.

Одоогоор гал юунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир/mpa.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14