Амьдрал дээр бид төдийлөн ач холбогдол өгдөггүй дараах найман зуршил хөгшрилтөнд хамгийн их нөлөөлдөг гэнэ.
1. Үргэлжийн шаналгаа
Байнгийн сэтгэл зовнил, шаналгаа хүнийг амархан хөгшрүүлдэг. Тиймээс амьдралыг аль болох гэрэл гэгээтэй талаас нь харж, өөдрөг бай.
Бясалгал, йог зэргээр хичээллэж сэтгэлээ амар тайван байлгаж сурах хэрэгтэй.
2. Арьсаа тогтмол арчлахгүй байх
Үүнд зөвхөн тос, крем түрхэх тухай биш. Арьсныхаа чийглэгт анхаарал тавьж, байнга ус ууж байх шаардлагатай.
3. Буруу хооллолт
Шийдэл нь амархан. Хоол хүнсэндээ ногоо, жимс тогтмол хэрэглэдэг байхад хангалттай. Хүнсний ногоо, жимсэнд хөгшрөлтийг удаашруулдаг амин дэмүүд элбэг байдаг.
4. Дасгал хөдөлгөөн дутагдах
Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг. Зөвхөн таргалалттай холбоотой биш, залуугаараа байхад өдөр бүр 30 минут дасгал хийх нь тустай.
5. Нойр дутагдал
Нойр дутагдал хүний хөгшрөлтийг түргэсгэнэ. Хүмүүс хор уршгийг нь зөвхөн гоо сайханд нөлөөлөх талаас нь хардаг. Тэгвэл түүнээс ч илүү муу үр дагавар байдаг байна.
6. Нарны хорт туяанаас хамгаалахгүй байх
Арьсаа нарны хорноос хамгаалж байх хэрэгтэй. Зориулалтын тос кремыг наранд удаан байхаар бол түрхэж байх нь чухал. Эмэгтэйчүүд нүүрний энгэсэг зэрэгтээ найддаг ч тэр нь хамгаалах чадвар сул байдаг.
7. Тамхи татах
Тамхины олон янзын хор нөлөөг энд дурдаад хэрэггүй биз. Ямартай ч насжилтыг түргэсгэх нэг шалтгаан тамхи болдог.
8. Тогтмол секс хийхгүй байх
Тогтмол секстэй амьдрал нь хүнийг бие, сэтгэлийн хувьд эрүүл байлгаж, олон төрлийн өвчний эрсдлээс хол байлгана. Тиймээс хөгшрөлтийг сааруулах маш сайн эм болно.
Эх сурвалж: Lifespan.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!