Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй болно

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн “Цэргийн эмнэлгийн шинэчлэл-2012-2020” хөтөлбөрийн хүрээнд боловсон хүчнээ чадавхижуулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, эмнэлгийн шинэ барилга, цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг бий болгох зэрэг чиглэлээр Батлан хамгаалах яамтай нягт хамтран ажиллаж байна.

Саяхан тэд Австри улсын хөрөнгө оруулалтаар цоо шинэ тоног төхөөрөмжүүд оруулж ирэх асуудлаа шийдвэрлэж чадсанаар удахгүй ашиглалтад орох эмнэлгийн шинэ цогцолборын мэс засал, дүрс оношлогоо, яаралтай тусламж-эрчимт эмчилгээ, лабораторийг шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож чадахаар болсон байна. 

Шинэ цогцолбор нь орчин үеийн эмнэлгийн техник технологиор тоноглогдсон, нэг өрөөнд хоёроос илүүгүй өвчтөн хэвтэх, тэднийг эмнэлгийн чанартай үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжоор хангасан, 350-иад ортой  байх аж.

Уг цэргийн эмнэлгийг цаашдаа нийслэлийн зүүн бүсийн төвлөрсөн эмнэлэг болгоод зогсохгүй Монголдоо тэргүүлэгч эмнэлэг болгох хэтийн зорилт тавьсан тухай эмнэлгийнхэн мэдээллээ.