МИАТ-ийн Ч.Хоролсүрэнд дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ
МИАТ-ийн гэх тодотголтой Ч.Хоролсүрэнд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар УЕПГ-аас өнөөдөр мэдээллээ.
Хэргийг сөхвөл, Ч.Хоролсүрэн нар нь 2008 оны наймдугаар сарын 6-ны өдөр бусадтай бүлэглэн электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр МИАТ ТӨХК-иас 297 мянган ам.долларыг БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгийн нэр бүхий компанийн данс руу удаа дараа шилжүүлсэн байдаг.
Ингээд дээрх мөнгийг буцаан авахдаа “Голомт” банкинд дахь иргэн Н.Гантөмөр, О.Тамирын нарын дансаар шилжүүлэн авч ашигласан нь мөрдлөгөөр тогтоогдсон юм.
Тэгвэл тус хэрэгт ийнхүү дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
