Иргэн А интернэтийн залиланд өртөж, 7850 ам.доллараа алджээ
Интернэт орчныг тойрсон залилан мэхлэх үйлдэл тасралтгүй үргэлжилсээр байна. Улс дамжсан интернэтийн залиланд манай улсын иргэд хохирогч болох тохиолдлууд ч нэмэгдэж байгаа тухай Эрүүгийн Цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээллээ.
Тухайлбал “Хөвсгөл аймгийн харъяат иргэн А нь Фэйсбүүкээр Англи улсын харъяат гэх хуурамч хэрэглэгчтэй харилцаа тогтоож, улмаар гэмт этгээд “Англи хэлийг чинь сайжруулж өгье” гэх халхавчаар хохирогчтой дотносож, бэлэг явуулах тухай яриа гаргажээ.
Хэд хоногийн дараа Малайз улсын холбогдох албанаас гэх байдлаар утсаар ярьж, таны нэр дээр Англи улсаас илгээж байгаа ачаанд их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн та үүнийг авахын тулд ийм хэмжээний төлбөрийг төлнө үү гэх зэргээр хууран мэхэлж 7850 ам.долларыг шижлүүлж авсан байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын харъяат иргэн А нь дээрх этгээдэд мөн 2550 ам.долларыг шилжүүлж залилуулсан тохиодолч бүртгэгдээд байгаа аж.
Гэмт этгээд дээрх үйлдлийг хийхдээ Малайз улсын бүртгэлтэй утас, данс болон Вестерн Юнион үйлчилгээг ашиглаж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж, интернэт орчинд танилцсан аливаа этгээдэд бүрэн итгэхгүй байх, сэжигтэй зүйл илэрвэл Цагдаагийн байгууллагад хандаж байхыг Эрүүгийн Цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
