"Хөгжлийн бэрхшээлтэй болсон ч хажууд минь байгаад баярлаж байна"
15:21 2014/05/08
Н.Энхбилэг охинд тохиолдсон харамсалтай хэргийг уншигч та тодхон санаж байгаа байх. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард сахуу татрангын вакцин хийлгэсний улмаас бие нь муудаж, арга буюу ЭХЭМТ-д хоёр сар хэвтэн эмчлүүлсэн юм.
Гэхдээ долоохон настай энэ охиныг ЭХЭМТ-ийн эмч нар эмчилсэн гэхээсээ илүүтэй эрэмдэглэсэн гэхэд хилсдэхгүй.
Тэд хөөрхий охины оношийг ч бүрэн гаргаж чадсангүй. Вакцин хийлгэсний дараа өвдөж эхэлсэн тухай эцэг эх нь хэлээд байхад “Саяд нэг тохиолдох эдгэршгүй өвчин” хэмээн мэдэмхийрсэн.

Харамсалтай нь Н.Энхбилэг охины өвчин саяд нэг тохиолддог эдгэршгүй өвчин биш байсныг БНСУ-ын Ёнсэ Их сургуулийн харьяа “Сэбранс” эмнэлгийн эмч нар баталлаа.
Өвчний шалтгаан ердөө л вакцин хийх үед горим алдагдаж, цусанд бохир оруулсанаас болсон байв.
Монголд хоёр сар эмчлээд сэхэл аваагүй Н.Энхбилэг охин БНСУ-д эмчлүүлсэн эхний долоохон хоногт эрс сайжирч, үхжсэн бие мах бодь нь сэргэж эхэлсэн тухай түүний ээж Б.Оюун-Эрдэнэ хэлж байна.
Б.Оюун-Эрдэнэ : МАШ ИХ ЦАГ ХУГАЦАА АЛДСАН БАЙНА ГЭСЭН
Н.Энхбилэг охин өнөөдөр ээж аавынхаа хамт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр өөрийг нь эрүүл саруул болоход тусалсан Монголын сайхан сэтгэлт ард түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлсэн нь энэ.
Хэдий тэрбээр хэлнийхээ үзүүрийг тайруулсан боловч, “Намайг Намжилдоржийн Энхбилэг гэдэг. Эрүүл саруул болоход минь тусалсан бүх ах, эгч нартаа маш их баярлалаа” гээд шүлэг уншсан.
Энэ үеэр түүний ээж Б.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
-Өнгөрсөн хугацаанд манай гэр бүл маш хүнд цаг хугацааг даван тууллаа. Миний хувьд сэтгэлийн шаналал эдэлсэн бол хөөрхий бяцхан охин минь биеэрээ зовж зүдэрсэн.

Гэхдээ сайхан сэтгэлт Монголын ард түмнийхээ хүчээр өнөөдөр бид энд сууж байна. Хэдий охин минь өрөөл татуу, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон ч одоо миний хажууд ингээд сууж байгаад нь үнэхээр баярлаж байна.
Нэг зүйлийг энд онцлохгүй байхын арга алга. Миний ард түмэн ямар агуу, ямар хүнлэг, тусархаг сэтгэлтэй юм бэ. Бид Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа бас үнэхээр их баярлаж байгаа.
Охин бид хоёрыг хүний нутагт өөрийн ах дүү шиг хүлээн авч, эд материал, сэтгэл санааны асар их дэмжлэг өгсөн.
Харийн нутагт бид гэртээ байгаа юм шиг үнэхээр сайхан байлаа.
Түүнчлэн энд хэлэхгүй байхын аргагүй хэдэн хэдэн зүйл байна. Монголд эмчилгээ хийлгэх хугацаанд миний бие Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаад хандсан. Охиныг минь гадаадад эмчлүүлэхэд туслаач гэж гуйсан. Гэтэл юу гэж хариулсан гэж санана. “Таны охиныг эмчлэх газар бараг алга, авах ч газар алга байна” гэж хариулсан.
Гэтэл БНСУ-ын Ёнсэ Их сургуулийн харьяа “Сэбранс” эмнэлгийн эмч нар “Та нар маш их цаг хугацаа алдсан байна. Эртхэн хүрээд ирсэн бол охины чинь 10 хуруу бүтэн байх боломж байсан” гээд маш их харамсаж, толгой сэгсэрч байна лээ.
Мөн нөхөр бид хоёр БНСУ руу эмчилгээнд явах гээд ЭХЭМТ-ийн дарга н.Алтантуяа захирал дээр ороод охиныхоо өвчний түүхийг авъя гэхэд “Өө та нар санаа зоволтгүй. Бүгдийг нь бэлдээд хэдийнэ явуулчихсан байгаа. Та нар зардал мөнгөө л олоод явахаа бод” гэсэн.
Ингээд бид БНСУ-ын эмнэлгт очиход ямар ч өвчний түүх явуулаагүй байсан. Биднийг яах гэж хуурсаныг үнэхээр ойлгох юм алга.
Нэгэнт өвчний түүхгүй байсан тул тус эмнэлэг охинд мниь тэр өдөрт нь бүрэн шинжилгээ хийж, маргааш нь эмчилгээнд оруулсан. Эмчилгээний үр дүн ч гарч, охин минь өнөөдөр хөл дээрээ зогсож байна даа.

Д.Намжилдорж: ЭМ ТАРИА ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ, ЦЭВЭРТ АГААРТ БАЙЛГАХЫГ ЗӨВЛӨСӨН
Харин охины аав дараах мэдээллийг өгсөн юм.
-Монголд байхад охины минь 10 хурууны 6-г нь тайрсан. Мөн хоёр хуруу нь үхжиж эхэлсэн төдийгүй хөл рүү нь орсон байсан. Эмч нар өөрсдийгөө л хамгаалж байснаас бус охиныг минь эдгээх гэж сэтгэл гаргаагүй.
Өнөөдөр охин минь гадаа гарч, үе тэнгийнхэнтэйгээ тоглож чадахгүй байна. Хүүхдүүд "Чиний гар чинь яачихсан юм бэ?" гэж асууна. Ичээд гараа нуудаг болсон. Мөн ирэх жил сургуульдаа явахаас ч ичиж байна гээд байгаа.
Охин минь ийм л байдалтай болсон.
Гэтэл ЭМЯ вакцин хоргүй гэж л мэдээлж байснаас бус, охины минь биеийн байдал ямар байгааг тухайн үед анхаараагүйд ихээхэн гомдож байна даа. Үнэн хэрэгтэй бидний зүгээс вакцин хортой гэж огт хэлээгүй шүү дээ. Вакцин хийлгэсний дараа л охин минь өвдчихлөө гэж хэлсэн.
Солонгос эмч нар бидэнд “Охиноо аль болох эрүүл агаарт байлгаж, эм тариа хэрэглэхгүй байгаарай” гэж зөвлөсөн.
Охинд минь тохиолдсон энэ явдал өөр хэн нэгэнд битгий тохиолдоосой гэж хүсмээр байна.
Мөн бид хэн нэгний мууг үзэх гэсэн дээ биш Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй үйлдэлд хуулийн зүгээс арга хэмжээ авах ёстой гэж үзэж, энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа гэлээ.
12:25 2014/05/08
Баянхонгор аймгийн IV сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг охин сахуу татрангын вакцин хийлгэсний улмаас харшил өгч, биеийн байдал нь тун хүндхэн байгаа мэдээлэл гарч гурван сар орчмын өмнө олныг түгшээж байсан юм.
Хүүхдийн заяа түшиж сайхан сэтгэлт Монгол түмний тус дэмээр Солонгос улст эмчлүүлээд эрүүл болоод ирсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Тэгвэл Н.Энхбилэг охин яг одоо ээж, аавынхаа хамтаар тусалж дэмжиж эрүүл болгосон ах, эгч нар болон Монголын бүх сайхан сэтгэлт хүмүүст баярласнаа илэрхийлж мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Надад тусалсан бүх ах, эгч нартаа БАЯРЛАЛАА хэмээн цоглог хэлж байв.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
15:21 2014/05/08
Н.Энхбилэг охинд тохиолдсон харамсалтай хэргийг уншигч та тодхон санаж байгаа байх. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард сахуу татрангын вакцин хийлгэсний улмаас бие нь муудаж, арга буюу ЭХЭМТ-д хоёр сар хэвтэн эмчлүүлсэн юм.
Гэхдээ долоохон настай энэ охиныг ЭХЭМТ-ийн эмч нар эмчилсэн гэхээсээ илүүтэй эрэмдэглэсэн гэхэд хилсдэхгүй.
Тэд хөөрхий охины оношийг ч бүрэн гаргаж чадсангүй. Вакцин хийлгэсний дараа өвдөж эхэлсэн тухай эцэг эх нь хэлээд байхад “Саяд нэг тохиолдох эдгэршгүй өвчин” хэмээн мэдэмхийрсэн.

Харамсалтай нь Н.Энхбилэг охины өвчин саяд нэг тохиолддог эдгэршгүй өвчин биш байсныг БНСУ-ын Ёнсэ Их сургуулийн харьяа “Сэбранс” эмнэлгийн эмч нар баталлаа.
Өвчний шалтгаан ердөө л вакцин хийх үед горим алдагдаж, цусанд бохир оруулсанаас болсон байв.
Монголд хоёр сар эмчлээд сэхэл аваагүй Н.Энхбилэг охин БНСУ-д эмчлүүлсэн эхний долоохон хоногт эрс сайжирч, үхжсэн бие мах бодь нь сэргэж эхэлсэн тухай түүний ээж Б.Оюун-Эрдэнэ хэлж байна.
Б.Оюун-Эрдэнэ : МАШ ИХ ЦАГ ХУГАЦАА АЛДСАН БАЙНА ГЭСЭН
Н.Энхбилэг охин өнөөдөр ээж аавынхаа хамт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр өөрийг нь эрүүл саруул болоход тусалсан Монголын сайхан сэтгэлт ард түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлсэн нь энэ.
Хэдий тэрбээр хэлнийхээ үзүүрийг тайруулсан боловч, “Намайг Намжилдоржийн Энхбилэг гэдэг. Эрүүл саруул болоход минь тусалсан бүх ах, эгч нартаа маш их баярлалаа” гээд шүлэг уншсан.
Энэ үеэр түүний ээж Б.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
-Өнгөрсөн хугацаанд манай гэр бүл маш хүнд цаг хугацааг даван тууллаа. Миний хувьд сэтгэлийн шаналал эдэлсэн бол хөөрхий бяцхан охин минь биеэрээ зовж зүдэрсэн.

Гэхдээ сайхан сэтгэлт Монголын ард түмнийхээ хүчээр өнөөдөр бид энд сууж байна. Хэдий охин минь өрөөл татуу, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон ч одоо миний хажууд ингээд сууж байгаад нь үнэхээр баярлаж байна.
Нэг зүйлийг энд онцлохгүй байхын арга алга. Миний ард түмэн ямар агуу, ямар хүнлэг, тусархаг сэтгэлтэй юм бэ. Бид Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа бас үнэхээр их баярлаж байгаа.
Охин бид хоёрыг хүний нутагт өөрийн ах дүү шиг хүлээн авч, эд материал, сэтгэл санааны асар их дэмжлэг өгсөн.
Харийн нутагт бид гэртээ байгаа юм шиг үнэхээр сайхан байлаа.
Түүнчлэн энд хэлэхгүй байхын аргагүй хэдэн хэдэн зүйл байна. Монголд эмчилгээ хийлгэх хугацаанд миний бие Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаад хандсан. Охиныг минь гадаадад эмчлүүлэхэд туслаач гэж гуйсан. Гэтэл юу гэж хариулсан гэж санана. “Таны охиныг эмчлэх газар бараг алга, авах ч газар алга байна” гэж хариулсан.
Гэтэл БНСУ-ын Ёнсэ Их сургуулийн харьяа “Сэбранс” эмнэлгийн эмч нар “Та нар маш их цаг хугацаа алдсан байна. Эртхэн хүрээд ирсэн бол охины чинь 10 хуруу бүтэн байх боломж байсан” гээд маш их харамсаж, толгой сэгсэрч байна лээ.
Мөн нөхөр бид хоёр БНСУ руу эмчилгээнд явах гээд ЭХЭМТ-ийн дарга н.Алтантуяа захирал дээр ороод охиныхоо өвчний түүхийг авъя гэхэд “Өө та нар санаа зоволтгүй. Бүгдийг нь бэлдээд хэдийнэ явуулчихсан байгаа. Та нар зардал мөнгөө л олоод явахаа бод” гэсэн.
Ингээд бид БНСУ-ын эмнэлгт очиход ямар ч өвчний түүх явуулаагүй байсан. Биднийг яах гэж хуурсаныг үнэхээр ойлгох юм алга.
Нэгэнт өвчний түүхгүй байсан тул тус эмнэлэг охинд мниь тэр өдөрт нь бүрэн шинжилгээ хийж, маргааш нь эмчилгээнд оруулсан. Эмчилгээний үр дүн ч гарч, охин минь өнөөдөр хөл дээрээ зогсож байна даа.

Д.Намжилдорж: ЭМ ТАРИА ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ, ЦЭВЭРТ АГААРТ БАЙЛГАХЫГ ЗӨВЛӨСӨН
Харин охины аав дараах мэдээллийг өгсөн юм.
-Монголд байхад охины минь 10 хурууны 6-г нь тайрсан. Мөн хоёр хуруу нь үхжиж эхэлсэн төдийгүй хөл рүү нь орсон байсан. Эмч нар өөрсдийгөө л хамгаалж байснаас бус охиныг минь эдгээх гэж сэтгэл гаргаагүй.
Өнөөдөр охин минь гадаа гарч, үе тэнгийнхэнтэйгээ тоглож чадахгүй байна. Хүүхдүүд "Чиний гар чинь яачихсан юм бэ?" гэж асууна. Ичээд гараа нуудаг болсон. Мөн ирэх жил сургуульдаа явахаас ч ичиж байна гээд байгаа.
Охин минь ийм л байдалтай болсон.
Гэтэл ЭМЯ вакцин хоргүй гэж л мэдээлж байснаас бус, охины минь биеийн байдал ямар байгааг тухайн үед анхаараагүйд ихээхэн гомдож байна даа. Үнэн хэрэгтэй бидний зүгээс вакцин хортой гэж огт хэлээгүй шүү дээ. Вакцин хийлгэсний дараа л охин минь өвдчихлөө гэж хэлсэн.
Солонгос эмч нар бидэнд “Охиноо аль болох эрүүл агаарт байлгаж, эм тариа хэрэглэхгүй байгаарай” гэж зөвлөсөн.
Охинд минь тохиолдсон энэ явдал өөр хэн нэгэнд битгий тохиолдоосой гэж хүсмээр байна.
Мөн бид хэн нэгний мууг үзэх гэсэн дээ биш Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй үйлдэлд хуулийн зүгээс арга хэмжээ авах ёстой гэж үзэж, энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

