Д.Намжилдорж: Охиноо хажуудаа суулгаж байгаад...
18:19 2014/04/24
Солонгос Улсад эмчлүүлээд эдгэрсэн Н.Энхбилэг охин "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Тэрээр замдаа ядралгүй сайн явж ирсэн байна.
Энэ үеэр түүний аав Д.Намжилдоржтой холбогдлоо. "Охины минь бие эрүүл саруул болоод сайн явж ирлээ. Маш их баярлаж байна. Тун удахгүй охиноо хажуудаа суулгаж байгаад бидэнд тусалж, дэмжиж байсан Монголын ард түмэндээ баярласан сэтгэлээ илэрхийлнэ" гэлээ.
Бид өвчинд шаналж байсан охинд сэтгэл эмзэглэж байсан бол одоо эрүүл болсон Н.Энхбилэг охинтой уулзах сайхан мөч ирлээ.
15:46 2014/04/24
Баянхонгор аймгийн IV сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг охин өнгөрсөн оны 10 дугаар сард сахуу татрангын вакцин хийлгэсний улмаас харшил өгч бие нь муу байсан билээ.
Түүнийг Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн учраас ээжийнхээ хамт Солонгос руу өнгөрсөн хоёрдугаар сард явсан тухай бид мэдээлж байсан.
Эмчилгээ хийлгэх зардал нь их байсан ч сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр эмчилгээний мөнгөтэй болсон юм.
Тэгвэл түүний эмчилгээ амжилттай болж эрүүл саруул болоод эх орондоо өнөөдөр ирж байна.
18:19 2014/04/24
Солонгос Улсад эмчлүүлээд эдгэрсэн Н.Энхбилэг охин "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Тэрээр замдаа ядралгүй сайн явж ирсэн байна.
Энэ үеэр түүний аав Д.Намжилдоржтой холбогдлоо. "Охины минь бие эрүүл саруул болоод сайн явж ирлээ. Маш их баярлаж байна. Тун удахгүй охиноо хажуудаа суулгаж байгаад бидэнд тусалж, дэмжиж байсан Монголын ард түмэндээ баярласан сэтгэлээ илэрхийлнэ" гэлээ.
Бид өвчинд шаналж байсан охинд сэтгэл эмзэглэж байсан бол одоо эрүүл болсон Н.Энхбилэг охинтой уулзах сайхан мөч ирлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

