Н.Энхбилэг охин Х.Баттулга сайдад талархсанаа илэрхийлжээ
Вакцинаас болж хэвтэрт орж, биенийх нь үзүүр эрхтэнгүүд болох хуруу, хэл нь үхжиж эмчилгээгүй гэгдэж байсан Н.Энхбилэг охин хэвлэлээр гарч олон хүнийг цочирдуулсан цаг саяхан.
Эмчлэгдэх боломжгүй гэж байсан Н.Энхбилэг харин эрүүл болон эх орондоо ирж элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.
Н.Энхбилэг охиныг БНСУ-д эмчилгээ хийлгэх зардал Монгол түмний сэтгэлийн дэмжлэгээс боссон юм.
Баянхонгор нутгийн уугуул гэр бүл болох Н.Энхбилэг охины эмчилгээний зардалд тус нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд мөн сэтгэлийн хандиваа өргөөд байсан юм. Х.Баттулга гишүүн гэхэд хувиасаа 12 сая төгрөгийг охины эмчилгээний зардалд хандив болгожээ.
Н.Энхбилэг охины ар гэрийнхэн Монголын ард түмэнд талархсан сэтгэлээ илэрхийлж удахгүй хэвлэлийн бага хурал зарлана гэсэн юм. Харин тэд өнөөдөр эмчилгээний зардалд нь хандив өгсөн Х.Баттулга гишүүнтэй уулзаж ийнхүү талархсанаа илэрхийлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

