ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМШУИС эмнэлэгтэй болно

Б.Туул
2014 оны 5 сарын 8
Зууны мэдээ

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль Японы ЖАЙКА байгууллагын тусламжтайгаар 150 ортой бааз эмнэлэг байгуулахаар болжээ.

Холбогдох гэрээ хэлцэлийг хийж, зураг төслийг нь бэлэн болгосон байна. Их сургуулийн эмнэлгийг Ботаникийн цэцэрлэгт зургаан га газарт барихаар болжээ.

Барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсэн байна. Уг эмнэлэг нь мэдрэл, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн бүхий л төрлөөр тусламж үзүүлэх юм байна.

Мөн Баянзүрх дүүргийн иргэдэд тусламж үзүүлэхийн зэрэгцээ нарийн мэргэжлээр суралцаж буй резидент эмч нарыг сургах, дадлага хийлгэх бааз болох юм байна. Их сургуулийн эмнэлгийг хоёр жилийн дараа ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг