ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

10 хүүхдийг барьцаалж нэг хүний амь насанд хүрсэн хэрэг МОНГОЛД гарлаа

Б.Ану
2014 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 12-р хороонд 16-17 насны 10 хүүхдийг барьцаалсан хэрэг өчигдөр гарсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа "Өчигдөр ХУД-т ирсэн дуудлагын дагуу очиход нэг хүн хутга тулган насанд хүрээгүй хүүхдүүдийг барьцаалсан байдалтай байсан.

Тиймээс ХУД-ын цагдаа нар тусгай ажиллагаа явуулж энэхүү хэргийг таслан зогсоож чадсан.

Барьцаанд байсан 10 хүүхдийг ямар нэгэн хохиролгүйгээр суллаж авсан" гэлээ. 

Энэхүү хэргийг шалгах явцад буюу тус хэрэг болсон газар нутагт үзлэг хийх үеэр нэг хүн зодуулсан, нэг хүн нас барсан байдалтайгаар олджээ.