Буудуулж амиа алджээ
Дархан-Уул аймгийн захын байцаагч 42 настай Г гэх залуу буудуулж амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал өнгөрсөн сарын 30-ны орой түүний цогцсыг машинаас нь олсон байна.
Энэ буудалцааны хэрэг хувийн өс хонзонгийн сэдэлтэй байж магадгүй гэсэн таамаглал гарсан байна. Юутай ч уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээллийг цагдаагийнхан өгөхгүй байна.
Мөн “Клуггер” маркийн автомашинаас нэг буу олдсон бөгөөд түүгээр буудсан эсэхийг криминалогийн шинжилгээгээр тогтоох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
