ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Соёмбо толгой"-д гал гарчээ

Б.Ану
2014 оны 5 сарын 5
iKon.MN

Нийслэлчүүдийн хэлж заншсанаар Төрийн соёмботой уул буюу “Соёмбо толгой”-д гал гарсан байна.  

Түймэр гарч байгаа дуудлага 16.14 цагт иржээ. Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын 14 алба хаагчид ажиллаж галыг бүрэн унтраажээ.

Гал 3,5 га орчим газрыг хамарсан бөгөөд зарим уугиж байгаа хэсгийг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна.
 
Одоогоор шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм.