Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

IPTV үйлчилгээ явуулах компаниудыг сонгон шалгаруулахаар болов

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ-т IPTV буюу интернэт, телевиз, суурин утасны үйлчилгээний үйл ажиллагаа явуулах чиглэлээр гомдол иржээ. Өөрөөр хэлбэл,  IPTV үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага хангасан “Topika”, “HNI”, “Ёкүзона нэт”, “STX citynet” зэрэг компанид Харилцаа холбооны зохицуулах хороо зөвшөөрөл өгөхгүй байгаа аж.

Уг гомдлын дагуу ШӨХТГ шалгахад гомдол нь ор үндэслэлтэй болох нь тогтоогдсон байна. 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөвхөн  “Skymedia”, “Univision” гэх хоёр байгууллагад зөвшөөрөл өгсөн нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөд зогсохгүй хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн гэж үзэв.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хороонд ШӨХТГ-ын Улсын байцаагч албан шаардлага хүргүүлснээр тус газар шинээр гурвалсан үйлчилгээ явуулах аж ахуй нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг явуулахаар болсон гэнэ.