Жил бүрийн тавдугаар сарын 5-нд хүйн ээжүүд буюу эх баригч эмч нарын баяр тохиодог уламжлалтай.
Манай улсын хэмжээнд 800 гаруй эх баригч эмч байдаг бөгөөд тэдний 180 нь өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан баярын чуулга, уулзалтад оролцлоо. Эдгээр хүйн ээжүүдээс эрүүл мэндийн салбарт хамгийн олон жил ажилласан нь Т.Батжаргал гуай байв.
Тэрбээр 1973 оноос өдийг хүртэл 40 гаруй жилийн хугацаанд эх, хүүхдийг эсэн мэнд төрүүлэхэд өөрийн хүч хөдөлмөрийг зориулжээ.
Эх баригч Т.Батжаргал нь 1973-2013 он хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх баригчаар ажилласан аж. Энэ хугацаанд 10 мянга гаруй эхийг төрүүлж, энэ тооны хүүхдийн авсан ээж нь болжээ.
Ахмад үеийн эх баригчийн хэлж буйгаар эх баригч эмч нарт тулгамддаг гол асуудал нь ажлын ачаалал гэж байлаа.
Сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдсэнээс үүдэн, эх баригчийн тоо хүрэлцэхгүй болж ирсэн байна. Тэр дундаа аймгийн Нэгдсэн эмнэлэгүүдэд эх баригч ихээхэн дутагдалтай байгаа гэнэ.
Хүйн ээжүүдийн цугласан тус чуулганы үеэр салбартаа тэргүүлэгч,
Энэхүү арга хэмжээнд ЭМ-ийн сайд Н.Удвал оролцсон бөгөөд эх баригч эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр гадаад, дотоодын олон сургалтыг зохион байгуулж буйгаа дуулгасан.
Мөн “Нярайн эндэгдлийг бууруулахад та бүхний сэтгэл, зүтгэл, хүчин чармайлт юу юунаас илүү хэрэгтэй байна. Учир нь нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг багцаар, зөв үзүүлэх нь нярайг эндэхэд хүргэдэг түгээмэл шалтгаануудаас сэргийлэх, өртөг багатай, үр дүн сайтай арга юм.
Энэ нь эх баригч та бүхний өдөр тутмын хийдэг нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс-арьсаар шүргэлцүүлэх, хүйг зөв цагт, зөв хавчин, нэг удаагийн үйлдлээр хайчлах, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол зөв хийж хэвшүүлэхэд л нярайн эндэгдлээс сэргийлэх боломжтой байна.
Түүнчлэн дутуу нярайд Имж эхийн асаргаа хийх, бүтэлттэй нярайг уут, хошуувчаар амьсгалуулах зэрэг тусламжийг хугацаа алдалгүй үзүүлэх ур чадварт суралцах хэрэгтэй байна” гэв.
Харин НҮБ-ын суурин төлөөлөгч Наоми Китахара хэлсэн үгэндээ дараах зүйлсийг онцолж байлаа.
Тухайлбал, 1990-2013 оны хооронд Монгол Улс эхийн эндэгдлийг 100 мянган амьд төрөлтөд 47 буюу 3.8 хувиар бууруулж чаджээ. Энэ бүхэн нь эх баригч эмч нартай шууд холбоотой юм. НҮБ-ын Хүн амын сан та бүхний гаргасан энэхүү амжилтад гүнээ талархаж байна.
Өнөөдөр дэлхийн улс орнуудын нийт төрөлтийн 70 хувьд нь эх баригч мэргэжлийн эмч нар оролцдог. Гэтэл Монгол Улсад энэ оролцоо 98 хувьтай байгаа нь үнэхээр сайшаалтай байна гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|