ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Амьтдын амьдрал

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэхүү номонд амьтны аймгийн ангилал зүйн талаарх шинэлэг үнэлэлт болон амьтны анатомийн тухай дэлгэрэнгүй бичжээ. Амьтдын зан араншины хэдэн зуун жишээг тайлж тайлбарласан олон янзын зураг чимэглэлээр баяжуулсан каталоги хэсэг нь энэ номын гол цөм юм.

Зэрлэг байгаль дээрх амьдралын сэтгэл хөдөлгөм үй олон нууцыг маш ойрхноос дэлгэн харуулсан энэхүү бүтээл нь амьтад болон тэдний зан төрхийн талаарх гайхамшигт судалгаа болсон ч гэж амьтан судлаачид үзэж байна.

Хэдэн зуун дамжсан нүүдлээс нь авахуулаад эвцэлдэх нарийн нандин зан төрх хүртэл, ан хийх сэтгэл догдлом арга барилаас амьд үлдэх маш ухаалаг стратеги хүртэлх амьтдын бүх амьдрал энд багтжээ.

Энэхүү ном нь онгон зэрлэг байгалийг сонирхогч хүн бүрт зайлшгүй байвал зохих гарын болсон аж.

Мэдээллийн эх сурвалж: "Интер" ном