Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Бид ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай улс. Өөх ч биш булчирхай биш байснаас аль нэг талд гаргах нь зүйтэй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр ерөнхийлөгчийн засаглалтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд дараах байр сууриа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид нар ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай улс. Ард түмнээс сонгогддог ерөнхийлөгчтэй, мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Би үүнийг 2019 онд ярьж байсан. 

Парламент Засгийн газрыг томилдог, бас мөрийн хөтөлбөртэй. Хоорондоо ажил үүргийнх нь хуваарь давхцах, буруу зөрүү ойлголт төрөх зүйл байна. Бид парламентын засаглалтай бол үүнийг нэг талд гаргах ёстой. Ерөнхийлөгчийг цаашдаа парламентаас сонгодог байх нь зөв. Энэ асуудлыг олон талаас нь парламент ярих нь зүйтэй. 

Өөх ч биш булчирхай биш байж байснаас аль нэг талд гаргах нь зүйтэй. Би ерөнхийлөгчийн засаглалыг бүр буруу гээд байгаа зүйл байхгүй, байдаг л зүйл. Үүнийг ерөнхий сайд, парламентын гишүүд нээлттэй яриад аль нэг талд нь гаргахгүй бол замын голоор яваад байгаа юм шиг асуудал бүх ерөнхийлөгч, ерөнхий сайдад таарч байгаа. 

1991 онд санал хураалт болсон. Ерөнхийлөгчийн гэдэг дээр 48 хувь, парламентын гэдэг дээр 48 хувь болж санал тэнцээд зөвшилцөж, зарим чиг үүргийг давхцуулж хийсэн. Хоёр том хөршийн дунд байгаа Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь зөв. 

Тогтворгүй байдал үүсвэл парламентын засаглал хүнд байдалд орно. Ерөнхий сайдын хувьд нуугаад яах вэ, хэлэх л хэрэгтэй. Хэлж байхгүй яасан юм бэ гэж дараа нь асуудал үүснэ. Болзошгүй үр дагаврыг урьдчилан сануулах нь ерөнхий сайдын үүрэг" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/ParliamentofMongolia/videos/675473758583463