ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний наймааны улмаас 134 эмэгтэй хохирчээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирсон долоон бүсгүйг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн эх оронд нь авчирсан байна.

Уг хэргүүд 2014 он гарснаас хойш бүртгэгдсэн бөгөөд дээрх охид Филиппин, Индонез, БНХАУ-д байсан гэнэ. Түүнчлэн сүүлийн үед монгол охид бие биенээ худалдах, зуучилах үзэгдэл  гарах болсон нь энэ хэргийн гаралт ихсэхэд нөлөөлдөг болж.

Дашрамд дурдахад, 2010 оноос хойш хүн худалдаалах гэмт хэрэгт 53 иргэн холбогдож, 134 эмэгтэй хохирсон байна. Гэхдээ энэ тоо зөвхөн хууль, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо юм.