415 дугаар ангийн хоригдлууд гар утас хэрэглэдэг байжээ
Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор М.Батжаргал, Л.Цогтхүү нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид шалгалт явуулжээ.
Тэд ял эдэлж байгаа ялтнуудын харуул хамгаалалт болон ялтанд үзлэг нэгжлэг хийх ажиллагаа, ял эдлэлтийн байдлыг шалгасан аж.
Шалгалтаар тус анги нь,
- Үзлэг, нэгжлэгийг шаардлагын түвшинд хийдэггүй
- Үзлэг, нэгжлэгээр хураан авсан эд зүйлийг зохих журмын дагуу шийдвэрлэдэггүй
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажил хангалтгүй
- Хоригдлууд гар утас хэрэглэдэг зөрчил ихтэй
- Хорих ангийн хориотой бүсийг зохих журмын дагуу байгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Илэрсэн зөрчил дутагдлын талаар тус хорих ангийн бие бүрэлдэхүүнийг оролцуулан хурал хийж, хойшид анхаарч ажиллах ажлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
