ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

205 кг үзмэн манын хэргийг шалгаж эхэлжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор 205 кг үзмэн мана гэх чулууг БНХАУ-руу хууль бусаар хилээр гаргахыг завдсан хэрэг гарсан. 

Ингэхдээ нүүрс тээвэрлэдэг 68-14 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын авто машинд тээвэрлэсэн байсан аж.

Хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Намхайлхагва Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгт аймгийн прокурорын газраас хяналт тавьж байна хэмээн УЕПГ-аас мэдээллээ.