ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Майн баяр мартагдсан уу

Монголын мэдээ
2014 оны 5 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг
Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг түүхтэй

Тавдугаар сарын нэгэн. Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг түүхтэй.

Социализмын үед монголчууд тавдугаар сарын эхний өдрийг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр хэмээн тунхаглаж баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг байжээ.

Харин эдүгээ энэ баярыг мартсан ч дэлхийн бусад хөдөлмөрчид эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгддэг хэвээр байна. 1989 оноос өмнө энэ өдөр нийслэлчүүд Сүхбаатарын талбайд цуглан “Майн нэгэн мандтугай” гээд уриа, туг, лоозон барин жагсдаг байсан хууч яриа л үлджээ. 

1990 онд Монгол Улс нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжин нийгмийн томоохон хувьсгалыг хийсэн. Ингэхдээ бүх нийтээрээ нэгэн дуу хоолойгоор эв санаа нэгдэн жагсаж байсан түүхтэй. Үүнээс хойш цалингаа нэмүүлэх, шударга бус явдлыг таслан зогсоох зорилго бүхий багш, эмч гэх мэтчилэн нийгмийн тодорхой хэсэг бүлэг эвлэлдэн нэгдэж жагсдаг болсон. Үүнийг Майн баярын үргэлжлэл гэж ярих хүн цөөнгүй. Гэхдээ Майн баяр нь одоогийн жагсаал цуглааныг бодвол хамаагүй өргөн хүрээг хамардаг байсан аж. 

1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.

Майн баярын түүхийг сөхвөл 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан байна. 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.

Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байсан байна.

Харин монголчууд 1922 оноос “Майн баяр”-ыг анх тэмдэглэдэг болсон тухай баримт ҮГА-ын сан хөмрөгт хадгалагдан үлджээ. Түүнчлэн Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн З-р тушаалд тусгажээ.

Гэхдээ өнөөдрийн энэ өдрийг зүгээр өнгөрөөхгүй бололтой.

Ямартай ч өнөөдөр 13.00 цагт “ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТӨЛӨӨ” Монголын үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийн цуглаан Чингисийн талбайд болох юм байна. Цуглааны зорилго нь иргэдийн цалин, тэтгэврийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны баталгаа, гурван талт хэлэлцээрт туссан ажлыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлаар иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг сонсоход чиглэж байгаа гэнэ.

Тиймээс Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг бага ч гэсэн тэмдэглэх нь ээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг