ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Таван иргэн хар тамхины хэргээр цаазын ял сонсчээ

Өглөөний сонин
2014 оны 5 сарын 1
MorninigNews.mn
БНХАУ-д бай­гаа таван иргэнд цаазаар авах ял оноосон байна

Энэ оны эхний гурван сарын байдлаар манай ул­сын хэмжээнд хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүхий эдийн хууль бус үйлдэлтэй хол­боотой 133 гэмт хэрэг, 365 үйлдэлд 460 хүн холбогдон шалгагджээ.

2010 оноос хойш бүртгэгд­­сэн гэмт хэргийн тоо 2002-2009 оны гэмт хэргийн дун­дажтай харьцуулж үзэхэд 7.6 дахин, холбогдогч нь 5.3 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна.

2002-2009 онд нийт 63 гэмт хэрэг, 68 үйлдэлд 184 хүн холбогдон шалгагдаж байсан бол 2009 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо нэлээд өсчээ.

Монгол Улсын 66 иргэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэр­гээр гадаадын улс оронд шал­гагдаж, хэрэг нь шийд­вэрлэгдэн, шийтгэгдсэн бай­­даг аж.

Тухайлбал Унгар бо­лон Казахстан ул­сад тус бүр гурав, ОХУ-д зур­гаа, Словак, Бангладеш, Филип­пин, Грек, Болгар улсад тус бүр нэг, Малайзад тав, БНХАУ-д 44 иргэн бай­на.

Үүнээс БНХАУ-д бай­гаа таван иргэнд цаазаар авах ял оноосон бол Малайзад шалгагдаж байгаа гурван иргэн мөн цаазын ялаар шийтгүүлэх магадлалтай гэж Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батзориг хэлж байв. 

Зураг