ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Баттуулд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улсын Дээд шүүх Ч.Баттуул, Ж.Батчулуун, Б.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хэлэлцэхээр товлоод байсан юм.

Гэвч шүүгдэгч Ч.Баттуулын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Ингээд шүүх хурлыг тавдугаар сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Хэргийн тухайд гэвэл, АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуулд анхан шатны шүүхээс 23 жилийн ял оноосон билээ. 

Түүний ар гэрийнхэн нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр гомдлыг авч хэлэлцэж, түүнд оноосон 23 жилийн ялыг хэвээр үлдээсэн юм.