Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"НОГООН УУТ" дэмжлэг авлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараах эсэх санал асуулгыг энэ сарын 19-ний /бямба гараг/ өдөр явуулсан.

Санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 60,4 хувь нь буюу 20789 өрхийн төлөөлөл хогны уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжиж ТИЙМ.

Харин 39,6 хувь нь буюу 13645 өрхийн төлөөлөл ҮГҮЙ гэсэн хариултыг өгчээ. 

 

Санал асуулгын дүн

Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 34607 өрхийн төлөөллөөс “Сор гоо” судлаач оюутны клубын 140 оюутан санал асуулгыг бөглүүлж авсан байна.

Санал асуулгын хуудас

Санал асуулгын хуудас

Иргэд Та аль дүүрэгт амьдардаг вэ?, Та орон сууц, гэр хорооллын алинд нь амьдардаг вэ?, Та хог хаягдлын зориулалтын ногоон уутыг хэрэглэхийг дэмжиж байна уу гэсэн гурван асуултад хариулжээ. 

Санал асуулгад оролцсон өрхийг дүүргээр нь ангилвал:

1. Сонгинохайрхан дүүрэг 

 

СХД

 

2. Чингэлтэй дүүрэг

ЧД

3. Баянгол дүүрэг

БГД

4. Баянзүрх дүүрэг

БЗД

5. Сүхбаатар дүүрэг

СБД

6. Хан-Уул дүүрэг

ХУД

7. Багануур дүүрэг

Багануур дүүрэг

8. Багахангай дүүрэг

Багахангай дүүрэг

9. Налайх дүүрэг

Налайх дүүрэг

 

Эдгээрээс 57,2 хувь нь гэр хороололд, 42,3 хувь орон сууцанд амьдардаг байна. 

 

Санал асуулгын нэгтгэсэн дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барьж энэ асуудлыг шийдвэрлэх юм байна.