Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Германы нэг литр будаг өмнөд хөршийн таван литр будагтай тэнцдэг

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 11
MorninigNews.mn
"Эрүүл мэнд, эдийн засгаа бодсон хүн бол барил­гын герман мате­риа­лыг сонгосон нь дээр байх гэж бодож байна"

Өнөөдөр “Герман байшин-2014” барилгын материалын үзэсгэлэн худалдаа “Мишээл-Экспо” төвд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагч “Royal style” компанийн захирал О.Туяацэцэгтэй ярилцлаа.

-“Герман байшин-2014” барилгын мате­риа­лын үзэсгэ­­лэн худал­даанд хэдэн байгуул­лага орол­цож байгаа вэ?

-Барилга угсралтын ажил эхэлж байгаатай хол­богдуу­лан БХБЯ, Гер­ман-Монголын бизнес эрх­лэгчдийн холбоо, “WOLF” групп, манай компа­нитай хамтран энэ удаагийн үзэс­гэлэнг зохион байгуулж байна.

Хоёр дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнд Гер­ман ул­саас барилгын ма­териал импор­толдог 30 гаруй аж ахуйн нэгж 100 гаруй бүтээгдэхүүнээ та­нил­­цуулна. 

Үзэсгэлэн­гийн онц­лог нь Европын Хол­бооны ул­суу­­дын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийг­дсэн бү­тээгдэхүүнүүдийг танил­цуулах явдал юм. 
Герман чанарыг танил­цуулахаар цугларч буй аж ахуйн нэгжүүд маань өөрс­дийн бүтээгдэхүүнийг танил­цуулахаас гадна ча­на­ртай барилгын мате­риал яагаад сонгох ёстой юм гэдэг дээр тайл­бар өгч, яаж ашиглах та­лаар үзүүлэх сургалт хийнэ.

-Монголчууд ихэвчлэн хямд үнэтэйг нь бодоод өмнөд хөршийн барилгын мате­риал хэрэглэдэг. Тэгэхээр Герман бүтээг­дэхүүний зах зээл харьцан­гуй бага гэсэн үг үү?

-Тийм ээ. Мэдээж хямд ча­наргүй барааны дэргэд Гер­ман барааны зах зээл бага. Гэх­дээ чанарыг эр­хэм­лэдэг нэг хэсэг нь ма­най бүтээг­дэ­хүү­нүүдийг ав­даг. Өнөөдөр хямд авч байгаа барил­гын ма­те­риал араасаа байнга зар­дал дагуулд­гийг иргэд ойлгох цаг нь болсон.
Өөрөөр хэлбэл жил бүр хямд будгаар ханаа будаж байхаар таван жилд нэг удаа будсан нь хамаагүй дээр биз дээ. Хямд материалын өөр нэг сөрөг тал нь хүний эрүүл мэндэд маш хортой. 

Тиймээс эрүүл мэнд, эдийн засгаа бодсон хүн бол барил­гын герман мате­риа­лыг сонгосон нь дээр байх гэж бодож байна.

-Та бүхний зохион бай­гуулж буй үзэсгэ­лэн­гээр зөв­хөн барил­­гын компаниуд гэлтгүй өрхийн хэрэгцээнд байшин за­сах, барих гэж буй иргэд зо­чилбол их мэдээлэлтэй болох нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Нэ­гэнт насан туршийнхаа мөрөөдлийн байшинг ба­рих гэж байгаа хүн чанартайг л худалдаж авах хэрэгтэй. Тэгээд ч сур­гууль, цэцэрлэгийн засвар үйл­­чилгээнд жил бүр л мөнгө зараад хямд будаг, паркетан шал авдаг. Үнэн хэрэгтээ тэр хэмнэсэн мөнгө нь буцаад зардал болоод гарна. 

Нэг литр хятад будаг 1800 төгрөгийн үнэтэй ч нэг жил болоод л ховхороод уначихдаг. Харин нэг литр герман будаг 6500 төгрөгийн үнэтэй. Тэр ч битгий хэл таван литр хятад будгаар будах талбайг будчихдаг. 

5-10 жилд гар хүрэхгүй байж болно. Ингээд бодохоор үнийн хувьд нэг их зөрүү гарахгүй. Дээрээс нь герман будаг ямар нэгэн хурц үнэргүй учраас хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй.

-Таны ярианаас мон­гол­­чууд хямд гэж хошуур­саар байгаад нэг удаа гаргах зард­лыг дөрөв дахин илүү төлж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Хямд юм байна гэсэн сэтгэлгээг зарим хүн ашиглаад урд хөршид хөрөнгө оруулалт хийж байна. Хэрвээ иргэдийн ухамсар чанартай нь дээр гэж үзвэл гарах зардлын хувьд адилхан ч хамаагүй ач тусыг нь мэдрэх болно.

Тэгэхгүйгээр хямд гээд хошуураад байвал өмнөд хөршийн хэдэн үйлдвэрүүдийг жил бүр тэтгэнэ гэсэн үг. Тиймээс барилгын чанартай мате­риалыг иргэд маань илүүд үзэж энэ талаар зөв ойл­голтой болгох нь манай үзэсгэлэнгийн нэг зорилго

Зураг