Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Чак Хэйгэл Засгийн газрын тэргүүнтэй уулзлаа

ikon.mn
2014 оны 4 сарын 10
iKon.MN

- АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл манай улсад айлчилж байна - 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэлийг хүлээн авч уулзлаа. 

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн түншлэлийн нэгэн гол тулгуур нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж, НҮБ болон олон улсын зүгээс өндрөөр үнэлэгдэж байгаад талархдагаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд илэрхийллээ.

 Мөн батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзахдаа ярилцсан гэлээ.

Монгол Улс, АНУ хоорондын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны нэгдсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл манай улсад анх удаа айлчилж байна. Энэ нь тус улсын Батлан хамгаалахын сайдын түвшинд манай улсад хийж буй хоёр дахь айлчлал юм.

Эх сурвалж: ЗГХМОНХА