Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгелийн айлчлал эхэллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 10
iKon.MN

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел манай улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр өглөө "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейгелийг хүндэт харуулын хамт Монгол Улсын БХЯ-нд хүндэтгэн угтан авч, Монгол оронд айлчлан саатсанд талархлаа илэрхийлсний дараа албан ёсны хэлэлцээ эхэлж, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцлоо. 

Уулзалтын үеэр сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжиж өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв. 

Албан ёсны хэлэлцээрийн дараа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ноён Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейгел нар “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Аюулгүй байдлын асуудлаарх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ярилцлага өглөө.

Зураг
1
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгелийн айлчлал эхэллээ

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10