Хаврын шалгалт хаяанд ирлээ. БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв хоёрдугаар сарын 1-нээс элсэгчдээ албан ёсоор бүртгэж эхэлсэн. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлдэж байгаа сурагчдад дараах мэдээллийг хүргэж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд хэд хонож байна. Шалгалт өгөхөөр бэлдэж байгаа сурагчид бүртгэлд идэвхтэй хамрагдаж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд ярьж байсан.
Мөн их, дээд сургуульд суралцахаар төлөвлөж буй хүүхдүүдийг интернэтээр, тэр дундаа www.eec.mn гэсэн цахим хаягаар бүртгэж байгаа гэдгээ онцолж байсан.
ЭЕШ-ын интернэт бүртгэлийг буюу автоматжуулсан системд байрлуулсан овог, нэр, регистрийн дугаарыг засварлана гэсэн ойлголт байхгүй.
Ингэхдээ интернэтээр бүртгүүлж буй хүүхдүүд ихэвчлэн овог, нэр, регистрийн дугаараа буруу бичих, шаардлага хангахгүй зураг оруулах зэрэг нийтлэг алдаа гаргадаг. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд бүртгүүлэхээсээ өмнө элсэлтийн журамтай сайтар танилцахыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь интернэт бүртгэлийг буюу автоматжуулсан системд байрлуулсан овог, нэр, регистрийн дугаарыг засварлана гэсэн ойлголт байхгүй.
Мэдээллийн санд оруулсан регистрийн дугаараар тухайн шалгуулагчийг ганцхан удаа бүртгэдэг учир бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс болон 70119498, 701 19484 дугаарын утсаар асуугаарай.
Түүнчлэн Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэгчдэд ямар нэгэн хүндрэл учруулахгүйн тулд өнгөрсөн жилээс эхлэн мессеж үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа бичсэн утасны дугаараа ашиглан БҮТ-ийн тусгай 133233 дугаарт мессеж илгээн интернэт орох шаардлагагүйгээр өөрт холбогдолтой мэдээллээ авах боломжтой юм.
Тухайлбал, та бүртгэлийн дугаар, нууц дугаараа мартсан бол тэдгээрийг сэргээж авах,шалгалтын хуваарь, шалгалт өгөх анги, танхим, суудлын дугаарын мэдээлэл, шалгалтын дүн онооны мэдээллийг жирийн мессежийн төлбөр буюу 40 төгрөгөөр авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|