• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний дата төв" УТҮГ мэдээллийн технологийн сургалт зохион байгуулна

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ
2014 оны 4 сарын 7
Үндэсний Дата Төв
Зураг зураг

Мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн байгууллагад  тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтэний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Иймд төрийн аль ч салбарт өрсөлдөхүйц хэмжээний мэдлэг, чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтэн бий болгох асуудал чухлаар тавигдаж байнай.

ҮДТУТҮГ-аас мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадваржуулах, сургах,  хөгжүүлэх, сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлох, цаашид тухайн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор 2014 онд

  • “Мэдээллийн аюулгүй байдал”
  • “Firewall”
  • “Linux”
  • “Сүлжээ”
  • “CРanel”
  • “VMware”
  • “Oracle”
  • “PHP” сэдвийн хүрээнд тус тус сертификаттай сургалтуудыг зохион байгуулах гэж байна.  

Иймд та бүхэн манай төвөөс зохион байгуулж буй сургалтуудад мэдээллийн технологийн мэргэжилтнээ идэвхитэй хамруулна уу.

Сургалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус төвийн сургалт хариуцсан ажилтан С.Алтанцэцэг/Утас: 99107647,

Цахим шуудан: altantsetseg@datacenter.gov.mn/ -тэй холбогдоно уу.

Бүртгэлийн хугацаа 2014 оны 04 сарын 07-оос - 04 сарын 21 хүртэл явагдана. 

Жич: Сургалтын хуваарийг бүртгэл дууссаны дараа албан ёсоор мэдэгдэх болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг